Төрийн өмчийн Шинэ эрин лаборатори сургууль 40 сурагч шалгаруулж авна

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 03


 

Бага,   дунд    боловсролын  шинэчилсэн стандарт, сургалтын хөтөлбөрийг турших, Кембрижийн ерөнхий боловсролын олон улсын хөтөлбөрөөр   монгол, англи хос хэлээр хичээллэх төрийн өмчийн «Шинэ эрин»лаборатори сургуульд суралцах хүсэлтэй сурагчдын сонгон шалгаруулалт эхэлнэ.

«Шинэ эрин» лаборатори сургуульд суралцах хүсэл сонирхолтой сурагчид дараах шаардлагыг хангасан байх гэнэ. ЕБС-ийн VIII анги төгсөгчид байх ба хичээлүүдийн жилийн эцсийн үнэлгээний дундаж хувь нь 80 буюу түүнээс дээш байх аж.  Бүртгүүлэхдээ суралцахыг дэмжсэн эцэг, эх, асран хамгаалагчийн гаргасан хүсэлт, төрсний гэрчилгээний хуулбар, сурагчийн хувийн хэрэг, сурагчийн одоогийн сурч буй болон үнэлгээний  дунджийг баталгаажуулсан сургуулийн  тодорхойлолт байх бөгөөд  бүртгэл энэ сарын 3-наас 10-ныг хүртэл Боловсролын үнэлгээний төвд явагдана.

Сурагчдаас ерөнхий мэдлэгийн болон англи хэлний шалгалт 6 дугаар сарын 11-ны өдрийн 10:00 цагт авча. Нийт 40 сурагч сонгон шалгаруулж авах ажээ.

Эх сурвалж: Монцамэ

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өнөө(103.10.22.242) 2013 оны 05 сарын 08

Сайн

0  |  0
өнөө(103.10.22.242) 2013 оны 05 сарын 08

Сайн

0  |  0
Top