Америкийн хууль, хяналтын байгууллагынхан 30 жилийн өмнө Холливудын найруулагч Барри Крэйнийг хөнөөсөн хүнийг илрүүлжээ. Найруулагчийг Лос-Анжелес дахь гэрт нь боомилсон байсан аж.
“The Hollywood Reporter” сонин Лос-Анжелесийн цагдаагийн газрын мэдээлэл дээр үндэслэн мэдээлснээр Хойд Каролина мужийн 52 настай эрэгтэй Эдвин Хайатт гэгчийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж сэжиглэн баривчилжээ. ДНК тест дээр үндэслэн түүнийг найруулагчийн үхэлд сэжиглэсэн байна.
Эдвин Хайатт өөрөө дээрх аллагын талаар юу ч мэдэхгүй, тухайн үед мансууруулах бодис хэрэглэсэн байсан учир юу ч санахгүй байна гэжээ. Гэхдээ тэрбээр Барри Крэйний үхэлд буруутай бол хэргээ хүлээнэ гэсэн байна.
Сэжигтэнг удахгүй Хойд Каролинагаас Лос-Анжелес руу шилжүүлж өгөх аж.
Сэтгэгдэл ( 0 )