Видар Хелгэсэн айлчилна

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 03

Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэнгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Видар Хелгэсэн манай улсад энэ сарын тавнаас наймны хооронд айлчилна. Ноён Хелгэсэнийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон сонгуулийн хуулийн асуудлаар УИХ-ын ажлын хэсэг, Сонгуулийн ерөнхий хороо, улстөрийн зарим намын удирдлага, иргэний нийгмийн төлөөлөл хүлээн авч уулзах юм байна.Тэрбээр долооны өдөр Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд « Global Democracy and Asia-Pacific Perspective” сэдэвт лекц уншина.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top