“Шинэ эдийн засгийн форум”: Монголчууд хөгжилд бэлэн үү?

2019 оны 05 сарын 13

“Шинэ эдийн засгийн форум” өнөөдөр /2019.05.13/ “Blue Sky Tower”-т болж байна. Монголын Бизнесийн Зөвлөл, Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ), Монгол дахь АНУ-ын Худалдааны танхим,  Монгол дахь Австралийн Худалдааны танхим, Герман Монголын Бизнес Эрхлэгчдийн холбоо, Франц-Монголын Худалдааны танхим хамтран уг арга хэмжээг зохион байгуулж байна.

Уг форумын нээлтэд МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин үг хэллээ. Анх удаа үндэсний шилдэг үйлдвэрлэгч, олон улсын байгууллагууд, баялаг бүтээгч хувийн хэвшлийнхний хүрээнд эдийн засгийн хөгжлийн тулгамдсан асуудлуудыг тодорхойлж, бодит боломж гарцыг хамтдаа эрэлхийлэн хэлэлцэж байгаагаараа форумын онцлог болж байна.

Форум:

Аж үйдвэрийн эрин Монгол Улсад эхлэх үү?

Дараагийн хямралд Монгол Улс бэлэн үү?

Хувийн хэвшлийн оролцоо - Жижгээс том руу

Монголчууд хөгжилд бэлэн үү? гэсэн дөрвөн сэдвийн хүрээнд өрнөх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top