Эдийн засгийн анализаар мэргэшсэн Марина Гандолфо Монголд ирнэ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 05 сарын 13

 Тогтвортой хөгжлийн зорилгын Дээд түвшний бүлгийн 14 дэх удаагийн уулзалт Улаанбаатар хотноо эхлэхэд ес хоног үлдлээ. Уг арга хэмжээнд оролцох зочдыг Үндэсний статистикийн хорооноос цувралаар танилцуулж буй. Өнөөдрийн танилцуулах зочин бол Марина Гандолфо.

Марина Гандолфо Итали Улсын Үндэсний Статистикийн Институтийн Олон улсын харилцааны хэлтсийн дарга юм. Олон улсын харилцаа, техникийн хамтын ажиллагаа болон олон улсын судалгааны төслийг удирддаг.

Тэрбээр Европын Холбооны Институт, Олон Улсын Байгууллага, Олон Улсын Статистикийн байгууллагууд болон бусад улс орнуудтай харилцах харилцааг хариуцаж ажилладаг. Эдийн засгийн анализ, Европын хөтөлбөрүүдийн хяналт болон түүнтэй ижил төстэй сэдвүүдээр төрийн болон хувийн хэвшлийн олон улсын харилцаа, олон улсын орчныг судалж байсан туршлагатай нэгэн юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top