40 настай жүжигчин Кэйт Хадсоны Instagram-даа оруулсан шинэ зураг олон хүний анхаарлыг татжээ. Тэрбээр турж, галбиржсан биеэрээ гайхуулаад авсан байна. Жүжигчин бүсгүйн малгайтай цамцтай, нүүрээ халхалсан зургаас нь түүний гэдэсний булчинг харж болно.
Кэйт үр дүнд хүрснээрээ бахархаж байгаагаа хуваалцжээ. Тэрбээр дасгал хийлгүй, өлсөлгүйгээр турж чадсан байна. Түүнд йога маш тус болжээ.
Хүүхэд төрүүлээд удаагүй байгаа тэрбээр мөн хооллолтдоо анхаарч, амьдралын зөв хэвшлийг чухалчлах болсноо ярьсан байна. Жүжигчин бүсгүй өнгөрсөн намар гурав дахь хүүхдээ төрүүлсэн билээ.



Сэтгэгдэл ( 0 )