"Шарк" Н.Цэлмүүн хуримын зургаа анх удаа дэлгэлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 13

Өнгөрсөн зуны цуутай хуримын эздээр Ерөнхий сайд асан С.Батболдын ууган хүү Б.Баттүшиг, “МАК”-ын өв залгамжлагч, "Шарк" гүнж Н.Цэлмүүн нар тодорсныг санаж байна уу.

Өнгөрсөн зун гэлтгүй бэл бэнчинтэй хурим гэсэн үнэлэмж энэ хуримнаас хэсэгтээ салахгүй биз. Гэхдээ хэвлэл мэдээлэлд хаалттайгийн хаалттай болсон дуулиант хуриманд сүйт бүсгүй ямар даашинз өмссөнөөс эхлээд олон зүйл зочдын хүрээнээс халилгүй, өнөөдрийг хүртэл "нууц" хэвээр байв. Хуримлагч хосууд тухайн үед хувийн сошиал хуудсандаа цорын ганц зураг оруулж, дагагчдаа баярлуулсан шиг эвтэйхэн бултсан. Аа бас, алтаар урласан толгойн гоёлтой нэг зураг бий. 

Хосуудын зургийг санаж байгаа бол Монголын хамгийн үнэ цэнэтэй сүйт бүсгүй хуримынхаа үеэр Marchesa брэндийн 2018 оны коллекцид багтсан тансаг даашинзаар гоёсон байсан. Бидэнд ил болсон зурган дээрх даашинз цэцэг нэг бүрийг нь нямбайлан хатгаж урладаг, тансаг торгон эд бөгөөд 12.000 гаруй ам.доллар буюу 30 гаруй сая төгрөгийн үнэтэй.

Үнэндээ бол хүн бүрийг хэрэгт дуртай гэж хэлэхгүй ч тийм тансаг хуримын сонин сайхныг сонжихгүй нүд, сонсохгүй чих ховор. Тийм ч болоод Н.Цэлмүүн хатагтай бүхэл бүтэн жилийн дараа ч гэлээ хуримын даашинзаа харуулж, "санаа амраалаа". Гэхдээ ар талаас нь л харахыг зөвшөөрч. Бас л нууц үлдээсэн гэсэн үг. 

Ямар байлаа ч аавтайгаа хамт алхаж яваа үзэсгэлэнт сүйт бүсгүйг бид харж байна. Энэ зураг "Хуримын даашинз маань яг миний хүссэнээр даруухан, дэгжин байсан. Хуваалцмаар санагдлаа" гэсэн товчхон тайлбартай байсан.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(87.123.194.215) 2019 оны 05 сарын 13

2 hulgaichijn huuhduud hurtel neg negnijgee olchih jum aa. Ichih bulchirhajgui, etseg eh ee duraisan balajnuud

0  |  0
(66.181.183.238) 2019 оны 05 сарын 13

ard tumnii gazariin bayalagiig hulgailj avsan hulgaichuud shu dee!udahgui neg talaaraa hulgain idee beer ni bult usernee hulgaichuudiin!

0  |  0
Top