Л.Гансүх цэвэрлэгээ хийхдээ гаргуун

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 03

БОАЖ-ын сайд Л.Гансүхийн талаар таатай, таагүй янз бүрийн мэдээлэл байдаг ч бас магтууштай чанар бас байдаг бололтой. Тэр нь өмнөх сайд нарыгаа бодвол олон нийтийн ажил зохион байгуулахдаа гаргуун нэгэн гэнэ. Өчигдөр л гэхэд тэрбээр Хийморийн овооны эргэн тойрон дахь хогийг цэвэрлүүлээд амжлаа. Үнэхээр ч байгаль орчны сайд гэдэг утгаараа хүрээлэн байгаа орчны бохирдолд тун эмзэг ханддаг нэгэн юмсанж. Тэгээд ч өмнөх сайд нарыгаа бодвол лицензийн асуудалд орооцолдож муу нэр зүүгээгүй ч шонхор зардаг гэдгээрээ чичлүүлсэн Л.Гансүх сайд энэ удаа ёстой болоо шүү дээ. Ер нь ч тэгээд өөгүй хүн гэж хаана байх вэ. Сайн муу зэрэгцэж л байдаг хорвоо хойно.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top