Манай улсын хэрэгжүүлж буй хөтөлбөр шилдэг зургаад багтлаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 05 сарын 14

Хүүхэд болон залуучуудын санхүүгийн олон улсын байгууллага /Child & Youth Finance International (CYFI)/ нь хүүхэд, залуучуудын бизнес эрхлэх чадавхыг дээшлүүлэх, санхүүгийн оролцоог нэмэгдүүлэх, эдийн засаг, санхүүгийн боловсролыг дэмжих зорилготой ашгийн бус олон улсын байгууллага юм.

Энэхүү байгууллага нь хүүхэд, залуусын санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх хөдөлгөөн болох “Дэлхийн мөнгөний долоо хоног”- санаачилгыг 169 гаруй орны 53 000 байгууллагатай хамтран нэвтрүүлж одоогийн байдлаар 32 сая хүүхэд, залуучуудад хүрч чадсан байна.

Тус байгууллага нь жил бүр санхүүгийн боловсролын бодлого, түүний хүртээмжид үнэлгээ хийж үндэсний, бүсийн болон олон улсын түвшинд санхүүгийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж буй 150 улсын хүүхэд, залуусын санхүүгийн боловсролыг дэмжих зорилгоор “CYFI Global Inclusion Awards”-ыг зохион байгуулдаг билээ.

Монгол Улсын үндэсний хэмжээнд хэрэгжүүлж буй “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн явц, ажлын үр дүн, бодлого боловсруулагчдын хамтын ажиллагааг үнэлж “CYFI BEST COLLABORATOR AWARD” -ын шилдэг зургаад  орсныг албан ёсоор зарлаад байна. Шилдэг зургаад Ангол, Аргентин, Колумб, Монгол, Марокко,  Португали улсуудын хөтөлбөрүүд орсон байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top