Асгат болон Салхитын мөнгөний ордыг эргэлтэд оруулах КОМПАНИ байгуулах шийдвэр гарлаа

2019 оны 05 сарын 14

"Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу стратегийн ач холбогдол бүхий мөнгөний ордуудыг ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийг байгуулах шийдвэрийг гаргасныг “Эрдэнэс Монгол”-оос мэдээллээ. Тус компани “Эрдэнэс Монгол” ХХК-ийн эзэмшилд шилжиж буй Асгат  болон Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эхний ээлжинд хийх аж.

Сануулахад, Асгатын мөнгөний ордыг “Эрдэнэс Монгол”-д шилжүүлж, цагаан сараас өмнө эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эхлүүлэх үүргийг 2019 оны нэгдүгээр сарын 7-ны өдөр Засгийн газраас өгсөн юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(112.72.12.7) 2019 оны 05 сарын 14

энэ компанид бас л баахан цагаан захтангуудын цунх баригч, хоосон толгойтонгууд чихнэ.

0  |  0
Мнгл(103.229.121.230) 2019 оны 05 сарын 14

Ядаж монгол хүн ойлгохоор нэр өгч болохгүй байна уу

0  |  0
Top