Гавьяат Д.Хүрэлхүү "гэнэт" гарч ирэв

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 16

"Ядуугийн зовлон" киноны шуналт эрийн дүрээр үзэгчдийн сэтгэлд сэрдэсхийлгэм мэдрэмж төрүүлж, өдийг хүртэл тайз дэлгэцийн олон бүтээлээрээ үзэгчдээ цэнгүүлж яваа жүжигчин Д.Хүрэлхүүд ард түмэн хайртай байдаг. Харин хошин урлагийн тайзан дээр гарахаас илүүтэй дэлгэцийн бүтээлд хүч үзэж тэр дундаа Цогоо гуай гэх рекламанд тоглож олны өмнө гарсаар Гавьяат болсон жүжигчин Д.Хүрэлхүү "гэнэтхэн" л алга болчихсон. Үе, үехэн хоёр сайхан охидоороо гангарч, тайлан мэт кино бүтээсэн шигээ нам гүмхэн амьдарч яваа тэрбээр отгон Гавьяат жүжигчин С.Өлзийхүүгийн найран дээр гэнэт гарч ирсэн нь энэ. Үзэгчид түүний дүрээр, бүтээлээр цангаж буйгаа илэрхийлж байгаа мэт тайзнаас буулгахгүй алга ташиж байв. Үүнийг анзаарсан Д.Хүрэлхүү "Миний ертөнц" тоглолт дээр өөрийгөө сануулж "Маньчка нь байгаад л байгаа ш дээ, намайг мартаагүй биз дээ" гэж байн байн сануулж байгаа харагдана лээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(119.40.100.142) 2019 оны 05 сарын 16

ene salbaidain songuuliar Jencogoos avsan mungo ny duusaad garch irjee

0  |  0
Top