“The Mongolian connection” кино үргэлжилнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 16

Өнгөрсөн жил Монголд нээлтээ хийсэн Монгол, Казахстан, АНУ-ын уран бүтээлчдийн хамтарсан "The Mongolian Connection" уран сайхны кино энэ сарын 9-нөөс Казахстаны кино театруудад гарч эхлээд байна. Гэхдээ нэр солигдож, “Кровавый транзит” нэртэй болсон байгаа.

Киног Америкийн найруулагч Дрю Томас найруулж, Санжар Мади, Жандос Айбасов, Б.Амарсайхан, Кайви Лиман, Б.Бямбаа нар гол дүрд тоглосон. АНУ-ын Холбооны мөрдөх товчооны агент Уэйд Далтон аюултай гэмт хэрэгтэн Серик Ибраевийг баривчлан, Монголд хүргэх даалгавартай. Монголын цагдаа Ганзориг түүнд туслах бөгөөд Холливудын адал явдалт киноны хэлбэрээр хийгдсэн кино юм.

Киног бүтээгчид "The Mongolian Connection"-ийг Хойд Америк, Зүүн Өмнөд Азийн орнуудад гаргахаар ажиллаж байна.

Харин өчигдөр нэгэн шинэ мэдээ дуулдсан нь "The Mongolian Connection" киноны үргэлжлэл гарахаар болжээ. "The Mongolian Connection-2" киноны зураг авалтыг Казахстанд хийх гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top