Инженерүүд чуулж эхэллээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 03

Монголын эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүдийн анхдугаар чуулган өнөөдөр эхэлнэ. Чуулганд Монголын анагаах ухааны эрдэм шинжилгээний байгууллагууд, их, дээд сургууль, мэргэжлийн төв, клиникийн эмнэлгүүд, хувийн хэвшлийнхэн оролцох юм. Дэлхий нийтээр нотолгоонд тулгуурласан анагаах ухааныг хөгжүүлэхийг зорих болсон. Үүнтэй холбоотойгоор Монголын аль ч эмнэлэгт орчин үеийн баталгаатай тоног төхөөрөмжийг   хэрэглэх  шаардлага зүй ёсоор тулгарсан. Энэ хэрээр Монголд эмнэлгийн тоног төхөөрөмжийн сайн инженерийн эрэлт нэмэгдэж байна. Үүнтэй зэрэгцэн дүрс оношилгооны эмч нар энэ сарын таванд чуулах юм. Монголын радиологийн нийгэмлэгээс санаачлан зохион байгуулж буй энэ чуулганы үеэр хөдөө орон нутгийн эмч нарын чадавхийг жигд сайжруулах, тэдний техникийн мэдлэгийг дээшлүүлэх болон дүрс оношилгооны эмч нарыг гадаад, дотоодод магистр, докторын сургалтад өргөнөөр хамруулах талаар хэлэлцэнэ. Энэ хоёр чуулган болох үеэр «Эмнэлгийн тоног төхөөрөмж, эм-2011» үзэсгэлэн үүдээ нээх төдийгүй «Анагаах ухааны шинэ техник, дэвшилтэт технологи-2011» сэдэвт эрдэм шинжилгээний хурал болох аж. Монголд эрүүл мэндийн байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд болж буй эдгээр арга хэмжээ гурван өдрийн турш «Мишээл экспо» төвд болно.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top