22 настай модель Тина Кунаки гурван долоо хоногийн өмнө ээж болсон билээ. Охиноо төрүүлснийхээ дараа модель бүсгүй олны хараанд өртөх гэж яараагүй. Тэгвэл Каннын кино наадам түүнийг гэрээс нь “ховхруулж” чаджээ.
Тод цэцэгтэй оюу ногоон даашинзтай Тина нүүрээ будаагүй ч сайхан харагдаж байжээ. Тэрбээр Каннын кино наадмын улаан хивсэн дээр гаралгүй, үзэгчийн байр сууринаас хандахыг хүссэн байна. Түүний нөхөр, 52 настай Венсан Касселын тоглосон кино Каннын наадамд оролцож байгаа учир Тина нялх охиноо асрагчдаа үлдээн гэрээсээ гарчээ.
Жүжигчин Моника Беллуччигийн экс нөхөр, жүжигчин Венсан Касселын эхнэр болсон Тина жирэмсэн байхдаа “Pink Noise” хамтлагийн клипэнд тоглосон билээ. Бүсгүй хөл хүнд байхдаа ч амьдралын идэвхтэй хэв маягийг эрхэмлэж, арга хэмжээнүүдийг алгасдаггүй байсан юм.





Сэтгэгдэл ( 0 )