“Эрдэнэс Монгол” ХХК Австралийн “Жейд Метан” компанитай түншилж эхэллээ. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс өнгөрсөн онд “Эрдэнэс Метан” компанийн Нүүрсний давхаргын метан хийн төслийн эрэл хайгуул, техник эдийн засгийн үндэслэл хийх санхүүжилтийг гадаадын хөрөнгө оруулагчтай түншлэх замаар олон улсын зах зээл дээрээс хөрөнгө босгох замаар олох шийдвэрийг гаргасан юм.
Энэ дагуу “Эрдэнэс Метан” компани нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, Австралийн “Жейд Метан” компани шалгарсан. Талууд өнөөдөр “Метан хийн төслийн хөрөнгө оруулалтын гэрээ”-нд гарын үсэг зурсан гэх мэдээлэл байна.
Сэтгэгдэл ( 0 )