"Пуужин" Баяраа буюу Rokit bay нэрээр олонд танигдсан О.Баярсайхан аав болоод 2 дахь жилийн нүүрийг үзэж байгаа бөгөөд шинэхэн аав нарыг бодвол туршлага суусан нэгэн билээ. Тэрбээр эхнэр охин хоёрынхоо зургийг инстаграмм хуудаснаа нийтэлж шүтэн бишрэгчдээ үе үехэн баярлуулдаг юм. Тэгвэл Реппер залуугийн маань эхнэр С.Ану саяхан өөрийн инстаграмм хуудсандаа өөрийн болон нөхрийнхөө багын зургийг охиныхоо зурагтай харьцуулан “Аавтайгаа адилхан гээд аавын найзууд хэлэх юм. Ээжтэйгээ адилхан гээд ээжийн найзууд ярих юм. Аав ээжийн хамгийн том уран бүтээл юм даа, охин үр минь” хэмээн нийтэлжээ. Тэдний шүтэн бишрэгчид “Нээрээ л аав ээжийгээ хоёуланг нь дуурайсан төгс бүтээл байна” , "Царайлаг гэр бүл юмаа" гэх мэт сэтгэгдлүүдийг үлдээсээр байгаа юм. Харин уншигч та тэдний зургийг хараад өөрийн дүгнэлтээ хийнэ биз ээ.
Сэтгэгдэл ( 0 )