Ерөнхий сайд ТОП-100 аж ахуйн нэгжийн өргөмжлөлийг өнөөдөр гардуулна

2019 оны 05 сарын 17

Монгол Улсын 2018 оны ТОП-100 аж ахуйн нэгжийг Засгийн газар болон МҮХАҮТ хамтран шалгаруулаад байна. Өргөмжлөлийг Ерөнхий Сайд У.Хүрэлсүх өнөөдөр 15:00 цагт Төрийн ордонд гардуулах аж.

ТОП-100 аж ахуйн нэгжийг эрэмбэлэхдээ Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг байгууллагын статистик мэдээлэлд үндэслэн, аж ахуйн нэгжийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн  хэмжээ гэсэн үндсэн  таван үзүүлэлтийг чухалчилдаг. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top