УИХ дахь МАН-ын бүлгээс Итгэлийн зээл олгох тухай хуулийн төслийг санаачилж, иргэдэд урт хугацаатай, барьцаагүй, гурван хувийн хүүтэй зээл олгох нь зүйтэй гэж үзээд байгаа. МАН-ын сонгуулийн Мөрийн хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтэд чухал үүрэгтэй уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын хамт 27 гишүүн санаачилан Засгийн газраас санал авахаар болоод байгаа юм.
Итгэлийн зээлийн хүрээнд 20 сая төгрөгийг урт хугацаатай, барьцаагүй, гурван хувийн хүүтэйгээр жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох бөгөөд жилд 200-300 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай хэмээн хууль санаачлагч хэлж буй. Энэхүү зээлийн талаар УИХ-ын гишүүдийн байр суурийг сонирхлоо.
Ц.Гарамжав: Сонгуулийн шоу гэж хүлээж авах хэрэггүй
-Итгэлийн зээл олгох тухайд маш сайн судалгаа шинжилгээ, тооцоотой хандах хэрэгтэй. Учир нь манай улсад олон сан байдаг. Тариалан эрхлэлтийг дэмжих, агаарын бохирдлыг бууруулах, мал аж ахуйг дэмжих гэх мэт олон сан үйл ажиллагаа явуулж байна. Ийм туршлагатай учраас яваандаа энэ зээлийг сангийн хэлбэрээр явуулбал зүгээр болов уу гэж харж байгаа. Мэдээж төр засаг иргэддээ итгэж зээл олгоно гэдэг сайн хэрэг. Гэхдээ түрүүчийнхээ сангуудын үйл ажиллагааг шалгаж цэгцлэх шаардлагатай шүү дээ. Ийм үед болгоомжтой хандахгүй бол болохгүй. Өөрөөр хэлбэл, зарим санд ноцтой алдаа дутагдал гарсан тал бий. Тиймээс энэ муу түүхээ давтахгүй байх үүднээс болгоомжтой, тооцоо судалгаатай ажиллах хэрэгтэй. Манай намын бүлгийн даваа гарагийн хуралдаанаар хэлэлцэхэд би саналаа хэлсэн. Шалгуур нь амьдрал нийцэхгүй байна гэх шүүмжлэл гараад байх шиг байна. Энэ зээл бол бүх хүнд зориулсан зээл биш. Жижиг, дунд бизнес эрхэлдэг, зээл авч сурсан буюу баталгаатай иргэдэд олгох зээл юм. Жишээлбэл, манай тойрогт хоол сайн хийдэг эгч бий. Тэр эгч үйл ажиллагаагаа өргөжүүлэх гэхээр зээл олдохгүй гурван жил болж байна. Энэ тохиолдолд Итгэлийн зээл олгохоор болчихвол том дэмжлэг болно. Ерөнхийдөө аливаа зээл гэдэг заавал тодорхой шалгууртай байх ёстой. Тиймээс Итгэлийн зээл гэж нэрлэсэн. Иргэдэд ийм зээл олгож, амьжиргааг нь дэмжих талаар манай намын мөрийн хөтөлбөрт багтсан. Тиймээс хэрэгжүүлэх нь зөв гэж харж байгаа. Үүнийг сонгуулийн шоу гэж хүлээж авах хэрэггүй.
Б.Баттөмөр: Эцэслэн шийдвэл төсөвт тодотгол хийнэ
-Бүлгийн хуралдаанаар энэ талаар ярилцсан юм билээ. Миний хувьд орон нутагт явж байсан учраас хуралдаанд оролцож чадаагүй. Гэхдээ ямар ч байсан Итгэлийн зээл олгохын тулд тооцоотой, олон талын судалгааны дүнд тулгуурлаж хандах хэрэгтэй. Манай улсын нийт зээлийн зургаан төгрөг тутмын нэг нь чанаргүй болчихсон байна. Өөрөөр хэлбэл, улсын эдийн засаг банкан дээр тогтож байгаа энэ үед аливаа зээл, тэр дундаа Итгэлийн буюу барьцаагүй зээлд болгоомжтой хандах ёстой. Харин ард түмэнд зээл олгохыг би хувьдаа дэмжинэ. Зээл авснаар ард иргэд амьдрал ахуйгаа дээшлүүлж, өрхийн үйлдвэрлэл эрхлэх зэргээр амьжиргаандаа зарцуулахыг буруутгахгүй. Гэхдээ маш зөв гаргах ёстой. Итгэлийн зээл авах хүсэлтэй иргэд ипотекийн болон банкны, цалингийн зээлгүй байна гэдэг нь зөвхөн эхний байдлаар ярьж байгаа хувилбар шүү дээ. Яг эцэслэн шийдээд иргэдэд зээл олгох гэж байгаа юм биш. Эхний ээлжид УИХ-аар оруулж тал бүрээс нь хэлэлцэж байж шийднэ. Тиймээс одоогоор буруу, зөвийн талаар ярихад эрт байгааг хэлье. Эх үүсвэрийн хувьд энэ жилийн төсөвт тусгаагүй. Ямар ч байсан улсын төсөв хоёр их наяд төгрөгөөр давчихсан байгаа. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар мөн давсан. Тийм учраас тодорхой хэмжээний хөрөнгө бол бий. Үүгээр шийдэхээр тооцож байж болох юм. Хэлэлцүүлгийн явцад ямар байдлаар шийдэхийг ярилцана. Итгэлийн зээл олгохоор эцэслэн шийдвэл төсөвт тодотгол хийж таарна. Сонгуулийн шоу гэж яриад байх шаардлагагүй.
Ж.Ганбаатар: Итгэлийн зээлд 50:50 хувийн саналтай байгаа
-Яригдаагүй асуудлыг нийгэм хэт том хүлээж аваад байна. Байнгын хороогоор ороогүй, ажлын хэсэг байгуулагдаагүй, чуулганаар хэлэлцүүлээгүй. Хэсэг гишүүдийн зүгээс Итгэлийн зээлийг өгөх нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлж байгаа.
Итгэлийн зээлийн асуудалд би 50:50 хувийн саналтай хандаж байна. Маш чамбай хандахгүй бол Жижиг, дунд үйлдвэрлэлийн хуультай давхцаж байгаа олон зүйлүүд бий. Төсөвтэй холбогдохгүй, эх үүсвэр нь тодорхойгүй гэсэн олон зүйлүүд байна. Үүнийгээ бүлгийн хурал дээр тодорхой хэлсэн. Эхний жилдээ 200-300 тэрбум төгрөг шаардагдана гэсэн байсан. Засгийн газар ямар нэгэн мэдээлэлгүй байгаа. Санхүүгийн хувьд боломж байгаа эсэхийг Сангийн яам хариулах байх.
Сэтгэгдэл ( 14 )
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаяг
Ямар их үүсвэрээс гарах мѳнгѳ юм бол! Яагаад ѳмнѳ нь гаргаж байгаагүй юм бэ? Зээл авч ард бид нар,улсын тѳсѳвт дарамт болох юм бол хэрэггүй!Монгол улсын маань гадаад ѳр-24,7$тэрбум.
Hed heden terbumaar ni idehdee iim nuhatstai baisan boluuuu. 20tefbum ogh um shig l
Миний нэр Хатагтай Матильда ЛЕСОПОСРЕРС, би санхүүч мэргэжилтэй хүн. Зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол, Бид эргэн ирэх боломжтой хэн нэгэнд зээл санал болгодог Бид 5000-50000 евро санал болгож байна Манай жилийн хүү 2% байна Бид танд тодорхой чиглэлээр туслах болно: * Хувийн зээл * Хөрөнгө оруулалтын зээл * Авто зээл * Ипотекийн зээл Бусад газар ..... И-мэйлээр холбоо барина уу: matildalecoustre@gmail.com whatsapp: 22 995 414 913
энэ лаларуудын гайг зөвхөн иргэд ,иргэд иргэддээ энэ нийгмийг авч яваа цөөхөн хэсэг л үүрнэ.
сүүлийн 3 жилд үйл ажиллагаа явуулаагүй жижиг компануудииг судалж байгаад өг. тэд нар томчуудад хамаарадгүй байгаа
Оюунхорол Гарамжав авгайчууд боливол яасан юм бэ тэртэй тэргүй та нар сонгогдохгүй ард түмнээ өрд унагааж төсөв банкаа дампууруулах тэнэг бодлогоо болих хэрэгтэй
Odoo ard tumen huuragdahaasaa ungursun. Iimerhuu yum yarij uursduu huvaaj tsohih gej bgaan, hezee ch jiriin irgend oldohgui zuil. Ireh songuulaar umnu ni songogdoj baisan humuusiig dahij hezee ch bitgii songo.
ene ih mungu elsend us hiisentei adil bnoo ternii orond suruuli bariachee
Энэ бол цэвэр сонгуулийн шоу,МАН өөрийгөө дэмждэг хэсэг хүмүүст хувааж өгнө эцэстээ баахан чанаргүй эргэж төлөгдөхгүй зээлээс болж банк дампуурч улс ороны эдийн засаг хэцүүднэ.МАН өөрийн халааснаас гаргаж өгөх гэж байгаа юм шиг ингэж дураараа дургиж болохгүй.
awii l daa yadgiin. heregtei l bn. songuuliin shou bsan ch hamaagui e ugwul awmaar bn. eserguutreed bgaa popuudiig gaihaad bhiin
Heregtei hundee hurch ochihgui iim shou heregguishdee