ЖДҮ эрхлэгчид шинэ бүтээгдэхүүнээ танилцуулж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 05 сарын 17

 

Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлчилгээ, дэвшилтэт бүхнийг жил тутамд дэлгэн үзүүлдэг “Жижиг, дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлчилгээ, технологи-2019” олон улсын үзэсгэлэн худалдаа "Мишээл экспо" төвд болж байна.

Жижиг, дунд, бичил үйлдвэрлэл эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжин урамшуулах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор 22 дахь жилдээ зохиож буй энэ удаагийн үзэсгэлэнд үндэсний үйлдвэрлэгч 60 гаруй ААН, Нийслэлийн таван дүүргийн ЖДҮГ, ОХУ-ын Краснодар муж, Ростовын бүс, Эрхүү муж, Чита, Алтайн хязгаар, Бүгд Найрамдах  Буриад Улс, Бүгд Найрамдах Тува Улсаас хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний 30 гаруй аж ахуйн нэгж  БНСУ-ын хүнс, өргөн хэрэглээний барааны 11 компани, Балбын эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүний, Хонконгийн сувдан эдлэлийн компани гээд нийт 150 гаруй ААН оролцож байна.  “Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлчилгээ, технологи-2019” Олон улсын үзэсгэлэн 5 дугаар сарын 19-нийг дуустал үргэлжилнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top