Махны үнэ өссөнтэй холбоотой ХӨГЖИЛТЭЙ ПОСТУУД

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 17

2019 оны тавдугаар сарын 3 дахь долоо хоногийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 10658 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 11912 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 2313 төгрөгөөр, үхрийн цул махны үнэ 2769 төгрөгөөр тус тус өссөн байна.

Үхрийн ястай мах “Баянзүрх”, “Хүчит Шонхор”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 11000 төгрөг, Харин “Меркури”, “Таван-Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 12500 төгрөг байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 1905 төгрөгөөр , хонины цул махны үнэ 2838 төгрөгөөр тус тус өссөн байв. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хүчит Шонхор”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 9800 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 12000 төгрөгөөр худалдаалж байна.

Гуравхан сая хүн амтай Монгол Улс 60 сая малтай. Гэвч махны үнэ өдөр ирэх тусам тэнгэрт хадаж, иргэд махаа ч авч чадахаа байх нь. Гэхдээ үүнийгээ хөгжилтэй байдлаар сошиал орчинд түгээж байгаа юм. Ингээд махны үнэ өссөнтэй холбоотой хөгжилтэй пост бичиж байгаа хүмүүсийн сэтгэгдлүүдийг сонирхуулъя.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top