Сү.Батболдын охин медиа бизнест хүч үзнэ

Ж.Сондор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 17

Ерөнхий сайд асан Сү.Батболдын амины ганц охин Б.Бадамханд АНУ-д эрдмийн зэргээ дээшлүүллээ. Өмнө нь Бостоны их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн Б.Бадамханд "The New School"-д медиа менежмент чиглэлээр магистрын зэрэг хамгаалав. Түүний төгсөлтийн баярт ах Б.Самади нар нь очжээ. Б.Бадамханд сэтгүүлч, медиа менежмэнт чиглэлээр суралцсан нь учиртай.

Түүний гэр бүлийн бизнес ноос ноолуурын үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр олонд танигдсан ч хэвлэл мэдээллийн салбарт хоосонгүй. Тухайлбал, "Star" телевиз энэ гэр бүлийн эзэмшилд байдаг бөгөөд ирээдүйд Бадмаа энэ салбарыг удирдах нь эзэмшсэн мэргэжлээс нь харагдана. Телевизийн салбарт шинэ салхи сэвэлзүүлэгчдийн нэг "Star" телевизийн чөлөөт хэв маягийг эрхэмлэгч өнгө аяс магадгүй түүнээс гардаг ч байж болох юм.

Хамгийн сүүлд гэхэд "Urban Talk" нэртэй ярилцлагийн нэвтрүүлэг санаачилж, дуучин А.Хишигдалайг мэдээний хөтлөгчөөр урьсан нь олон үзэгчдийн анхаарлыг татсан. Б.Бадамхандын найз залуу ч мөн Бостоны их сургууль төгссөн байдаг. Найз бүсгүйнхээ ах Б.Самадигийн дотны найз нь гэгддэг Баясаа арав гаруй жил Б.Бадамхандтай үерхэж байгаа. Удаан жилийн үерхэл, хамтын амьдралыг туулсан залуу хосыг удахгүй нижгэр хурим товлоно гэх юм билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top