Жүжигчин О.Дөлгөөн удахгүй эх орондоо ирнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 17

Кино дэлгэцийн уран бүтээлд цоо шинэ өнгө төрхийг нээн үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн жүжигчин О.Дөлгөөн гэр бүлийн хамтаар алс холын АНУ-г зорьсон нь саяхан мэт санагдаж байна. Тэрээр Америкийн Калифорни мужийн Сан Франциско хотод “Academy of Art University” их сургуульд урлагийн чиглэлээр суралцахаар явсан юм. Нутаг усаа орхин харийн орныг зорьсон зорилго нь биелсэн бололтой. Учир юу гэвэл жүжигчин О.Дөлгөөн хэдхэн сарын дараа сургуулиа төгсөх болжээ.

Энэ тухайгаа “Оскарын шагналт кино зохиолч, продюсер багш минь. Ингэж нэг зургаа авахуулах боломж гарлаа. Энэ багш маань надад их сайн ямар ч юм болсон хамгийн түрүүнд намайг хүмүүст санал болгодог юм л даа ккк. Тэгсэн өнөөдөр сургуулиас маань шилдэг оюутнуудаа салбар салбарынх нь найруулагч, продюсер гээд мундагуудыг урьж, уулзуулж ярилцуулах боломжийг олгосон юм. Харин багш маань нүүрийг маань улайтал магтаад авсан. Өнөөдрийн өдрийг сэтгэл догдлолтой сайхан эхлүүллээ. Төгслөө гэсэн чинь бас хөнгөн гуниг төрж байна” хэмээн сургуулийн багштайгаа цуг авахуулсан зургаа нийтэлжээ.

Тун удахгүй эх орондоо бүр мөсөн ирж олон уран бүтээлд өөрийн дүр төрөхөө мөнхөлнө гэдэгт итгэлтэй байна. Учир нь шүтэн бишрэгчидтэйгээ хийсэн лайв болгон дээрээ "сургуулиа төгсөөд эх орон, элбэрэлт ээж аавдаа хурдхан очно" гэж хэлдэг байсан нь ийнхүү хүлээлт үүсгээд байгаа юм. 

Тэрээр  өнгөрсөн хугацаанд эх орондоо ирж очин байхдаа “Single ladies 3”, “Тэнгэрээс буусан од”  кинонуудын гол дүрийг бүтээгээд авсан овсгоотой жүжигчин төдийгүй  “Тэнгэрээс буусан од” киноны нээлтийн үеэр МУСТА цол тэмдгээр энгэрээ мялаасан чадварлаг бүсгүй юм.

Авъяаслаг, царайлаг жүжигчиндээ уран бүтээлийн өндөр амжилт хүсэн ерөөе. Урлагийн янжинлхам бурхан үргэлж ивээх болтугай.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top