Үндэсний лоттерей зохиодог “Монвест”-ийн 19 хувийн хувьцааг Малайзын компани авчээ

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 17

Монголын үндэсний лоттерейг удирдан зохион байгуулдаг, үзвэр үйлчилгээ, аялал жуулчлалын чиглэлээр үйлчилгээ явуулдаг “Монвест” компанийн 19 хувийн хувьцааг Малайзад бүртгэлтэй MQTech компани худалдан авчээ. Тус компанийн 19 хувийн хувьцааг 8.5 сая ринггитээр худалдан авчээ.

MQTech компани үндэсний лоттерейн системийг шинэчлэн, шинэ өнгө төрхтэйгөөр хүргэнэ гэж компанийн зүгээс мэдээлжээ. Одоогоор чухам ямар өөрчлөлт орох нь тодорхой болоогүй байна. Түүнчлэн Монголын зах зээлд шинээр хөгжиж буй лотто, сугалааны зах зээлд хөрөнгө оруулалт татах шинэ бодлого ч баримтлахаар болжээ.

“Монвест” компанийн 2013 оны сүүлээр Монгол Улсад анх удаагаа 4D болон 6D жекпотыг 200 сая төгрөгийн шагналын сантайгаар зохион байгуулж байсан юм. Компанийн мэдээлж буйгаар гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, компанийн бизнес төлөвлөгөөг 2025 он хүртэл хөгжүүлэхээр бэлдэж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top