Төлбөрийн тэнцэл 219 сая ам.долларын ашигтай гарав

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 05 сарын 17

Тухайн улсын валютын орох, гарах урсгалын зөрүүг харуулж байдаг үзүүлэлтийг Төлбөрийн тэнцэл гэдэг. Тэгвэл манай улсын  Төлбөрийн тэнцлийн урсгал ба хөрөнгийн дансны тэнцэл 2019 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 277.4 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеэс 70.8 сая ам.доллароор буурчээ.

Урсгал данс 297.6 сая ам.долларын алдагдалтай гарахад үйлчилгээний тэнцэл 553.2 сая ам.доллар, анхдагч орлогын данс 196.2 сая ам.долларын алдагдалтай гарсан нь голлон нөлөөлжээ.

Хөрөнгийн данс 2019 оны эхний улиралд 20.2 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс 8.5 (71.9%) сая ам.доллараар өссөн байна. Харин санхүүгийн дансны тэнцэл 318.5 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс 79.4 сая ам.доллараар өсжээ. Төлбөрийн тэнцэл энэ оны эхний улиралд 219 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс 261.2 сая ам.доллараар өссөн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top