Жүжигчин Су Жисоб болон түүний найз бүсгүйн зургуудыг Dispatch дэлгэснээр 51K агентлаг тэдний болзож буйг албан ёсоор баталлаа.
Агентлагийнхаа мэдэгдлийн дараа жүжигчин залуу фэнүүддээ хандан захидал бичсэн байна. Тэрбээр захидалдаа "Хүндэт фэнүүд минь. Би Су Жисоб байна. Гэнэтийн мэдээ гайхшруулсан уу? Өмнө нь мэдэгдээгүйд уучлаарай. Намайг хайрлаж, тусалдаг фэнүүдэд маань энэ мэдээ яаж тусах бол гэж санаа зовж байлаа. Энэ мэдээг хэлэхээс айж байлаа. Халуун сэтгэлээр хүлээж авахыг хүсч байна. Өөрийн хувьд онцгой нэгнээ олсон. Тэр үргэлж миний талд байж, тусалж дэмждэг. Бидний харилцаа сайн байгаа. Гэхдээ болгоомжлох зүйл олон хэвээр байна. Би хариуцлагатай жүжигчин байхаар илүү хичээх болно. Та бүхний надад өгсөн итгэлийг эргүүлэн өгөх болно. Урмыг тань хугалахгүйн тулд чадахаараа хичээнэ гэдгээ амлая. Баярлалаа" хэмээн бичжээ.
Түүний найз бүсгүйг Жу Ынжон гэдэг бөгөөд SBS телевизийн сэтгүүлч юм. Энэ жил 42 нас хүрсэн Су Жисоб удаан хугацааны турш ганц бие явсан ч өөрөөсөө 17 насаар дүү эмэгтэйг сонгоод буй нь энэ юм. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар тэд 2018 оны гуравдугаар сард Су Жисоб, Сун Ежин нар хамтран тоглосон “Be With You” уран сайхны киноны үйл ажиллагааны хүрээнд SBS телевизийн “Night of Real Entertainment” нэвтрүүлэгт оролцож байх үеэр анх уулзаж байсан байна.
Сэтгэгдэл ( 0 )