Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн, “Гал үндэстэн” холбооны гишүүдээс бүрдсэн 60 морьтон өнөөдөр өглөө 10 цагт Сүхбаатарын талбай дээр дахин гарч ирлээ. Тэд гурав хоногийн өмнө Ерөнхий сайд Сү.Батболдтой биечлэн уулзах хүсэлт тавьсан байна. Тэднийг ерөнхий сайдын ахлах зөвлөх Долгор хүлээж авч, уулзах боломжоор хангахаа мэдэгджээ. Морьтонгууд Ерөнхий сайдаас 24 цагийн дотор хариу авахаа мэдэгдсэн ч 72 цаг өнгөрөхөд хариу өгөөгүй учраас ийнхүү эсэргүүцлээ илэрхийлж байгаа ажээ. Морьтой жагсагчид шаардлагыг нь хүлээж авахгүй бол төрийн ордон руу нум сумаар харвах гэнэ.
Б.Сараа.
Zindaa.mn – Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )