Махны өргөтгөсөн худалдаа нийслэлийн зургаан дүүргийн 10 байршилд зохион байгуулагдаж байна. Гурван аж ахуйн нэгж 4000 тонн мах бэлтгэн, дөрөвдүгээр сарын 15-наас долдугаар сар хүртэлх хугацаанд нийслэлийн есөн дүүргийн 137 дэлгүүрээр худалдаж буй юм. Өргөтгөсөн худалдааны үеэр үхрийн махыг нэг килограммыг нь 7200 төгрөг, хонины махыг нэг килограммыг нь 6000 төгрөг, ямааны махыг нэг килограммыг нь 5500 төгрөгөөр худалдаж байгаа юм. Бэлтгэсэн махыг 2-3 килограммаар жижиглэн савлаж худалдаж байна.
ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДААНЫ БАЙРШИЛ:
Сонгинохайрхан дүүрэг
1.Баянхошууны эцэс
2.Толгойтын эцэс
3.Содон хороолол
Хан –Уул дүүрэг
1.Нисэх Буянт ухаа 1 хорооллын баруун талд
2 .Яармагийн хуучин эцэст
Сүхбаатар дүүрэг
1.Хангай хороолол
Баянгол дүүрэг
1.25-дугаар эмийн сангийн зүүн талд KFC сүлжээ хоолны газрын зүүн талын байрны урд талбай.
Баянзүрх дүүрэг
1.Жуковын талбай
Чингэлтэй дүүрэг
1.Бөмбөгөр худалдааны төв
2.Хайлаастын эцэс
Сэтгэгдэл ( 1 )
Шал худлаа, мндээллээинягталж тавьж бай