Таргалалтад хамгийн их нөлөөлдөг 10 хүнс

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 19

Дэлхийн нийтийн тулгамдаж байгаа асуудлуудын нэг бол яах аргагүй таргалалт юм. Та бидний өдөр тутам хоол хүнсэндээ хэрэглэдэг энгийн зүйлс ихээр таргалуулах нөлөөтэй байдгийг хүмүүс төдийлөн анзаардаггүй. Иймд зөвлөгөө булангаараа таныг хамгийн ихээр таргалуулдаг хүнсийг танилцуулахаар бэлтгэлээ. 

1. Гурилан болон чихэрлэг бүтээгдэхүүн

Талх, жигнэмэг, боорцог болон гамбир нь бүгд гурилан бүтээгдэхүүнүүд бөгөөд эдгээр нь таргалах гол шалтгаан болдог. Иймд та төрөл бүрийн жигнэмэг, мөхөөлдөс, бусад олон төрлийн гурилан болон чихэрлэг бүтээгдэхүүнээс татгалзаж, аль болох бага хэмжээгээр хэрэглэж байхыг зөвлөе.

2. Кофе

Аяга кофенд ойролцоогоор 10 гр элсэн чихэр, 70 ккал илчлэг агуулагддаг. Бид хэдийгээр үүнийг ажлын алжаал стресс ядаргаа бууруулах, нойроо сэргээх үүднээс хэрэглэдэг ч тогтмол ихээр хэрэглэх нь чихрийн өвчин, зүрх судасны үйл ажиллагааг ноцтой гэмтээх эх үүсвэр болж байдаг.

3. Элсэн чихэр

Та элсэн чихрийг өдөрт хэр их хэрэглэдэг вэ? Цайнд элсэн чихэр хутгаж уух, чихэртэй тараг идэх, чихэрлэг нарийн боов, чихэртэй талх идэх, халаасандаа байнга чихэр авч явдаг юм биш биз. Чихэр нь цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлснээр бодисын солилцоо, зурх судасны үйл ажиллагаа удааширч таргалах, өөхлөх улмаар чихрийн шижин гэх мэт олон талын өвчин үүсгэх эх үүсвэр болдог.

4. Давс

Давс нь хоолонд гайхалтай сайхан амт оруулдаг хэдий ч, хэтрүүлэн хэрэглэх нь таргалах нэг үндэс болдог байна. Бие дэх давсны хэмжээ ихэссэнээр, илүүдэл шингэнийг гадагшлуулж чадахаа больж, улмаар хавагнахад хүрдэг аж.

5. Чипс

Цэвэршүүлсэн нүүрс ус болон боловсруулсан натриг ихээр агуулсан чипс нь, таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нь гарцаагүй. Нүүрс усаар баялаг төмсийг өндөр хэмд шарахад химийн хорт бодисууд ялгарч, хэд хэдэн төрлийн хорт хавдар үүсэх нөхцлийг бүрдүүлдэг байна. 

6. Хиам, утсан зайдас

Зайдас, хиам, утсан гахайн мах зэрэг хүнсээс аль болох татгалзаж байгаарай. Учир нь энэ нь өөртөө асар их хэмжээний илчлэг агуулж байдгаас гадна эрүүл мэндэд тань ч хор хөнөөл ихтэй байдаг аж. Мөн хиаманд химийн аргаар өнгө оруулдаг тул байнга хоол хүнсэндээ хэрэглэхэд тохиромжгүй юм. 

7. Түргэн хоол

Түргэн хоол буюу хагас боловсруулсан бэлэн бүтээгдэхүүн нь их хэмжээний калори агуулдаг учраас бодисын солилцоонд сөргөөг нөлөөлж, үйл ажиллагааг нь удаашруулдаг байна. Хэрэв та хагас боловсруулсан бэлэн бүтээгдэхүүн ихээр хэрэглэдэг бол турах талаар бодоод ч хэрэггүй болохыг эмч нар хэлж байна. 

8. Хийжүүлсэн ундаа

Хийжүүлсэн ундаа уудаг хүмүүсийн таргалах магадлал 70 хувиар илүү байдаг. Долоо хоногт нэг хийжүүлсэн ундаа тогтмол уугаад байвал жилийн дотор 5 кг нэмдэг байна. Тэгвэл өдөрт нэг удаа уувал жилд 35 кг нэмнэ гэсэн үг юм. Таргалуулахгүй хэмээн зарласан хийжүүлсэн ундаа ч мөн адил, сахарын агууламж ихтэй учир хоол идэх дуршлыг нэмэгдүүлдэг.

9. Бэлэн гоймон

Бэлэн гоймонг биед тустай бус гэдгийг хүн бүр л мэддэг боловч татгалзаж чадалгүй өнөөг хүрсэн нэгэн ч бий. Энэ нь магадгүй хамгийн хортой хүнс байж болох бөгөөд хэнийг ч байлаа гэсэн түргэн хугацаанд хөөлгөж, таргалуулж орхидог уршигтай. Хоол боловсруулах системийн ажиллагааг цалгардуулж, шингэхгүй байсаар өөх болон биед нэвчин, цаашлаад ходоодны шархлааг ч үүсгэдэг байна.

10. Шар айраг

Шар айраг өөрөө илчлэг ихтэй бүтээгдэхүүн биш боловч үүнд агуулагддаг гол түүхий эд болох зөрөг цэцгийн ханд, спирт, нүүрсхүчлийн хий зэрэг нь хоолны дуршлыг нэмэгдүүлдэг төдийгүй хэвлийн өөхлөлтийг үүсгэдэг байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top