Шведийн Прокурорын газар “WikiLeaks” сайтыг үндэслэгч Жулиан Ассанжийг баривчлах зөвшөөрөл хүссэн байна. Энэ талаар Тойргийн ерөнхий прокурорын орлогч Ева-Мари Перссон “Ассанжийг хүчирхийллийн хэргээр эчнээгээр баривчлах зөвшөөрлийг тойргийн шүүхээс хүссэн. Шүүх түүнийг баривчлах шийдвэр гаргавал Шведийн талд шилжүүлж өгөх, Европт баривчлах зөвшөөрлийг хүсэх үйл явцыг эхлүүлнэ” гэжээ.
Жулиан Ассанж 2010 онд Шведэд бэлгийн дарамт болон хүчирхийллийн хэрэгт буруутгагджээ. Түүнийг өнгөрсөн сард АНУ болон Шведийн хүсэлтээр баривчилсан юм. Ассанж Эквадорын Засгийн газраас орогнол хүссэн ч татгалзсан хариу аваад байв. Түүний “Wikileaks” сайт нь АНУ-ын Төрийн департамент болон Батлан хамгаалах яамны олон мянган нууц материалыг дэлгэсэн гэж буруутгагддаг.
Сэтгэгдэл ( 0 )