Төрийн ордонг нум сумаар харваж эхэлсэн жагсагчид чулуу, мод овоолж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 03

Монголын “Гал Үндэстэн” холбоо өнөөдөр тэмцлийн хурц хэлбэрт шилжив. Төрийн гурван өндөрлөгөөс шаардлагынхаа хариуг нэхэж байгаа жагсагчид Төрийн ордон руу нум сумаар  харваж эхэллээ. Тэд 11 цаг 57 минутад гурван сум тавьсан байна.  Шаардлагын хариуг өгөхгүй бол тэд тун удахгүй “Цонх хагалах” үйл ажиллагаа явуулж эхлэхээр төлөвлөж чулуу, мод цуглуулжээ. Нум сум агссан жагсагчид дотор 55 морьтой иргэн байгаа бөгөөд Төрийн ордны хашааны гадаа болон дотор талаар нь цагдаагийнхан давхар давхар хамгаалалтанд гарсан байна. Төрийн гурван өндөрлөг тэдэнтэй уулзаад асуудлыг ярилцах эсэх нь тодорхойгүй байна. Жагсагчид ч тэр, төрийн өндөрлөгүүд ч тэр 7-р сарын 1-нийг хүсэмжлээд байгаа юм болов уу. Харин ард түмэнд амгалан тайван хэрэгтэйг эдгээд тэмцэлдэгсэд ер нь ойлгож байна уу.


 Б.Эрдэнэ.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн  портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top