“Хаадын тоглоом” дахин дээд амжилт тогтоолоо

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 21

Олон ангит уран зөгнөлт “Хаадын тоглоом” цувралын төгсгөлийн ангийг АНУ-д 19.3 сая хүн үзэж, дээд амжилт тогтоолоо гэж Hollywood Reporter хэвлэл мэдээлжээ. Энэхүү дээд амжилт нь тус цувралын төдийгүй, НВО сувгийн хувьд дээд амжилт болжээ. Өмнөх дээд амжилтыг мөн л тус цувралын төгсгөлийн өмнөх анги тогтоосон бөгөөд эл ангийг нийт 18.4 сая хүн үзсэн байна. Гэвч цуврал киноны шимтэн үзэгчдийн ихэнх нь төгсгөлийн наймдугаар бүлэгт сэтгэл хангалуун бус үлджээ. НВО сувгийг наймдугаар бүлгийг дахин хийх шаардлага тавиад байгаа бөгөөд шаардах бичигт нэг сая гаруй хүн гарын үсэг зураад байна. Энэхүү цувралын төгсгөлийн бүлэг утга учиртай байх ёстой гэж үзэгчид үзэж байна. “Хаадын тоглоом” уран зөгнөлт киног Жорж Мартины “Мөс ба дөлийн дуулал” зохиолоос сэдэвлэн бүтээсэн. Роман болон цувралын үйл явдал хоёр зохиомол тив дээр өрнөдөг бөгөөд Весторосын долоон хаант улсыг захирахын төлөө хэд хэдэн сурвалжит угсаатнууд тэмцэлдэх зуур гаднын хүч хүн төрөлхтнийг устгахаар заналхийлнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top