Сэтгүүлч До.Чулуунбаатарыг суллуулах шаардлагад эрх баригчид хариу өгсөнгүй

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 03


 

“Улаанбаатар таймс” сонины эрхлэгч До.Чулуунбаатарыг “Ганц худаг”-т хоригдох хугацааг сунгаад байна. Түүний бие улам муудсаар байгаа гэнэ. Олон улсын сэтгүүлчдийн байгууллагаас түүнийг суллуулахыг шаардлаа. Монголын сэтгүүлчдийн байгууллага төр засгийн өндөрлөгүүдэд дахин хандаж До.Чулуунбаатарыг хууль бусаар хорьж байна гэдгийг анхааруулсаар байна. Олон улсын сэтгүүлчдийн холбооны Ази, Номхон далайн бүсийн захирал Жаклин мэдэгдэлдээ “Д.Чулуунбаатарыг батлан даалтанд гаргахаас татгалзаж буйд, мөн түүний эрүүл мэндийн байдал муу байгаад түгшиж байна” гэжээ. Хуучин Сүхбаатарын хэвлэх үйлдвэрийн байр их л үнэ цэнтэй, магадгүй нэг сэтгүүлчийг хилсээр яллах “чөтгөр” шүглэсэн газар болов бололтой. Сэтгүүлчдийн шаардлагад эрх баригчдын хэн нь ч хариу өгөөгүй байна. 

Х.Тулга

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал        

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top