Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны эхний дөрвөн сард урьдчилсан гүйцэтгэлээр 5.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 806.2 тэрбум төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 678.7 тэрбум төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 566.4 тэрбум төгрөг, металлын хүдэр олборлолт 134.5 тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлөв.
Сэтгэгдэл ( 0 )