Шатахууны хомсдол тариалалтанд нөлөөлөхгүй

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 03


Энэ жилийн тариалалтын ажил 90 хувьтай байгаа гэсэн сайхан мэдээ дуулдаж байна. Гэвч улсын хэмжээнд “гамшиг” тарьж буй шатахууны хомсдол газар тариалангийн салбарт нөлөөлөхгүй гэж юу байхав. Саяхан улсын нөөцөөс тэдэнд түлш нийлүүлжээ. Мөн цаашид хэрэглэх түлш шатахуунаа зохицуулахын тулд НИК компанитай урьдчилан гэрээ хийсэн байна. Урьд жилийнхээс 20 гаруй мянган тонноор илүү ургац авах тооцоотой байгаа гэнэ. Тиймээс энэ хэмжээгээр түлш шатахуун шаардагдах болж байна. Оросоос оруулж ирэх шатахууныхаа үнийг НИК болон бусад компаниуд яаж өсгөхийг харин хэн ч урьдчилж тооцоогүй бололтой. Оросууд нийлүүлэлтээ таслахгүй гээд байгаа боловч үнэ ханш дээрээ хатуу зогсох шинжтэй. Манайхан одоогоор шатахууны хомсдолоос гарахын тулд Хятадаас бага хэмжээтэйг авахаар болсон ч хараахан орж ирээгүй байна. Оросууд ч дизель түлш нийлүүлэх тал дээр хойрго хандаж Монголчуудыг шаналгасан хэвээрээ. Гэхдээ газар тариалангийн салбарынхан түлш шатахуунаар төдийлөн дутагдахгүй гэдэгт итгэлтэй байгаа ажээ.

Х.Тулга

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал    

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top