УИХ-ын чуулганаар Цахим бодлогын түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, 11 гишүүнийг хасч, 15 гишүүнтэй болгох шийдвэр гаргалаа.
Цахим бодлогын түр хороо 26 гишүүнтэй байсан бөгөөд өмнө нь гурван удаа хуралдахаар цаг товлосон ч ирц нь бүрдээгүйн улмаас хуралдаж чадаагүй юм. Хуралдаж чадаагүй шалтгаан нь түр хорооны гишүүд олон байсантай холбоотой болохыг тус түр хорооны дарга Н.Учрал хэлж байсан юм.
Ингээд Цахим бодлогын түр хорооны бүрэлдэхүүнээс УИХ-ын дарга Г.Занданшатар болон УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Б.Жавхлан, Г.Занданшатар, Л.Мөнхбаатар, Ц.Мөнх-Оргил, З.Нарантуяа, Л.Оюун-Эрдэнэ, Г.Тэмүүлэн, Д.Цогтбаатар, Л.Элдэв-Очир, Б.Энх-Амгалан нарыг хаслаа.
Цахим бодлогын түр хорооны гишүүнээр
1. Ж.Батзандан
2. Б.Баттөмөр
3. Л.Болд
4. С.Бямбацогт
5. Ж.Мөнхбат
6. Н.Оюундарь
7. Д.Оюунхорол
8. М.Оюунчимэг
9. Б.Пүрэвдорж
10. О.Содбилэг
11. Б.Ундармаа
12. А.Ундраа
13. Н.Учрал
14. Л.Энх-Амгалан
15. Ж.Энхбаяр нар ажиллах юм.
Сэтгэгдэл ( 0 )