АНУ-ын "Бостон балет"-ийн бүжигчин, дэлхийн шилдэг найман сонгодог бүжигчний нэг МУГЖ Д.Алтанхуяг өчигдөр гэр бүлийн хамт Монголдоо ирсэн. Америкт ажиллаж амьдарсаар нэлээд хэдэн жилийг үдсэн тэрбээр өчигдөр өөрийн сурч, төгссөн Хөгжим бүжгийн коллежид зочлов. Тэрбээр сургуулийнхаа удирдлагуудтай уулзаж, сургуулийнхаа шинэчлэл өөрчлөлтийн талаар ярилцахын сацуу өөрийнхөө байгуулсан "Монголын балетын хөгжил сан"-гаас цаашид хамтарч, дэмжиж ажиллахаа амлав. Мөн төгсөх ангийн монгол бүжиг, сонгодог бүжгийн ангийн сурагчидтай уулзаж, хэрхэн өөрийгөө бэлтгэж, сайн бүжигчин болох талаар нээлттэй ярилцжээ. Сонирхуулахад, түуний байгуулсан "Монголын балетын хөгжил сан"-гийн хамгийн эхний ажил нь Монголд “Night of Ballet” олон улсын фестиваль зохион байгуулах аж. Энэ сарын дундуур дэлхийн шилдэг балетчид манай эх оронд ирж УДБЭТ-ын тайзнаа ур чадвараа гайхуулна.
Эх сурвалж: Монцамэ
Сэтгэгдэл ( 0 )