Үндсэн хуулийн Цэцийн өнөөдрийн /2019.05.27/ дунд суудлын хуралдаанаар Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзлээ. Харин УИХ-аас Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлахдаа Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн байна.
Нэр бүхий иргэдийн зүгээс Үндсэн хуулийн Цэцэд хандан Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн 49 дүгээр тогтоол нь Үндсэн хуулийг, үүнтэй холбоотойгоор Хэнтий аймагт нөхөн сонгууль товлон зарласан 22 дугаар тогтоол нь Үндсэн хууль болон Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн гэж гомдол гаргасан юм. Үүний дагуу Цэцийн дунд суудлын хуралдаан болж, хуралдаанд иргэн Г.Нацагдорж, Д.Отгонбат, А.Кадирбек, Д.Ганхуяг, Б.Ууганбаяр болон УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Я.Санжмятав нар оролцлоо.
УИХ-аас нөхөн сонгууль товлон зарласантай холбоотойгоор СЕХ-ноос бэлтгэл ажлыг эхлүүлсэн бөгөөд улс төрийн намууд нэр дэвшигчээ зарлаж эхэлсэн. Одоогийн байдлаар АН, МАХН-ын зүгээс нөхөн сонгуульд нэр дэвшигчээ зарласан бол МАН маргааш Бага хурлаа хуралдуулснаар нэр дэвшигчээ тодруулан зарлах товтой байна. Гэвч Үндсэн хуулийн Цэцээс шийдвэрээс шалтгаалан нөхцөл байдал өөрчлөгдөж магадгүй болов.
Сэтгэгдэл ( 1 )
20 ond manan arilgana shuu ard tumen. Bidniig denduu ih doromjilj bn.