Монгол эрдэмтэн судалгааны ажилдаа олон улсаас дэмжлэг авлаа

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 03

Гуравдагч орнуудын академийн суурь судалгааны грант авлаа. МУИС-ийн ББС-ийн Экологийн тэнхимийн эрхлэгч Б.Болдгив Гуравдагч орнуудын академи (TWAS)-аас зарласан суурь шинжлэх ухааны салбар дахь судалгааны 2011 оны грант авлаа. Энэ тухай мэдээг Гуравдагч орнуудьш академи (TWAS)-ийн гүйцэтгэх захирал Р. Мурензи албан ёсоор ирүүлсэн байна. Шинжлэх ухаан, технологиор хоцрогдож буй дэлхийн 80 орны залуу судлаачдад эрдэм шинжилгээний ажлаа хийх нөхцлийг хангах, багаж төхөөрөмж худалдаж авахад нь туслах зорилготой зарладаг өрсөлдөөнт энэхүү хөтөлбөрт шалгарч, судалгааны төслийг хэрэгжүүлснээр биологийн ухааны салбарт тодорхой сэдвийн дагуу судалгаа хийх анхан шатны лабораторийн нөхцөл бүрэлдэх юм.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top