Нэг өгүүлбэрээр:
- Шведийн нийслэл Стокгольм хотод төвтэй Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэнгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Видар Хелгэсэн манай улсад энэ сарын 5-8-нд айлчилж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон сонгуулийн хуулийн асуудлаарх УИХ-ын ажлын хэсэг, СЕХ, улс төрийн зарим намын удирддага, иргэний нийгмийн төлөөлөлтэй уулзана.
- Монгол-Энэтхэгийн хамтын ажиллагааны хамтарсан хорооны гуравдугаар хуралдаан нийслэлд болж, хоёр талын. харилцааны өнөөгийн байдал, хамтын ажиллагааны цаашдын төлөв, шинэ салбар, чиглэлийн талаар санал солилцож, хуралдааны дүнгээр Протокол байгуулав.
• Гурван жилийн өмнө 15 настай охины амь насыг санаатай хохироосон Ө.Хэрлэнчимэг нарын найман хүнд холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хуралдаан өчигдөр болж, Ө.Хэрлэнчимэг, Ж.Очбадрах, С.Гантуяа, Ү.Ганболд, Д.Сарантуяа нарын 17-20.6 жилийн хорих ялыг хэвээр үлдээлээ.
• Өчигдрөөс том оврын автобусны тасалбар 400 төгрөг болж нэмэгдлээ.
• Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг эсэргүүцсэн эмч, эмнэлгийн ажилтнууд суултаа эхэлж, Ерөнхийлөгчөөс шинэчилсэн найруулгад хэсэгчилсэн хориг тавихыг хүсэн, хууль тогтоогчдыг эргэн харж, өөрчлөхийг шаардахаар болов.
• Долдугаар сарын 1-нээс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсүүдэд ТББ, үйлдвэрчний эвлэлийн байгууллагыг бүртгэж эхлэхтэй холбогдуулан улсын буртгэгч нарыг дадлагажуулах сургалтыг УБЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас 21 аймагт зохион байгуулж бацна.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )