Йемений нийслэлд цохилт өгчээ

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 29

Саудын Арабын тэргүүлдэг цэргийн эвслийн нисэх онгоцууд Йемений нийслэл Сана хотод цохилт өгчээ. Эвсэл “Аль-Дулаими” агаарын бааз дахь зэвсгийн агуулах болон “Ансар Алла” хөдөлгөөний үймээн дэгдээгчдийн байрлалд цохилт өгсөн талаар “Al-Arabiya” телевиз мэдээлжээ.

Йемений Засгийн газар болон босогчдын сөргөлдөөн 2014 оноос эхэлсэн билээ. Сөргөлдөөнийг дарахаар Саудын Араб тэргүүтэй Арабын орнуудын цэргийн эвсэл 2015 оны гуравдугаар сараас хойш Йемен рүү агаарын цохилт хийж буй. Гэвч дайн самуун дарагдахгүй, энгийн иргэдийн амь насыг хохироож байгааг хүний эрхийн байгууллагууд хэлдэг. Йеменд өлсгөлөн, элдэв өвчин газар авсаар байгаа аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top