Данийн усан тээврийн “Maersk” компани Улаан тэнгисээр дамжин өнгөрөх ачаа тээврээ сэргээхээр төлөвлөж байна. Тус компани Йеменийн хүситүүдийн халдлагын улмаас энэ чиглэлийн тээврээ түр зогсоогоод байсан билээ.
АНУ тэргүүтэй хүчнүүд тус бүс нутгийн аюулгүй байдлыг хангах ажиллагаа эхлүүлсэнтэй холбогдуулан ийм шийдвэр гаргасан байна. “Maersk” мэдэгдэлдээ тус бүс нутаг дахь эрсдэлийг бүрэн арилгаагүй байгаа тул асуудал үүсэн тохиолдолд ачаа тээврийн чиглэлийг өөрчлөх боломжтой хэмээн онцолсон байна. Энэ сарын 14-нд тус компанийн “Gibraltar” ачаа тээврийн хөлөг рүү хүситүүд пуужин харвасны дараа “Maersk” Улаан тэнгисээр дамжин өнгөрөх чингэлэг тээврээ түр зогсоох болсон тухай мэдэгдсэн билээ.
Сэтгэгдэл ( 0 )