Йемений хойд хэсэгт хяналтаа тогтоогоод буй “Ансар Алла” хөдөлгөөний босогчид /хүситүүд/ Саудын Арабд нисгэгчгүй нисдэг аппарат буюу дроноор агаарын цохилт хийхээ зогсоох болсноо мэдэгдээд Эр-Риядаас мөн ийм алхам хийхийг хүлээж байна гэж хүситүүдийн улс төрийн зөвлөлийн тэргүүн Махди аль-Машат мэдэгджээ.
Саудын Арабын газрын тосны объектууд руу хийсэн халдлагын хариуцлагыг өөртөө аваад буй Йемений үймээн дэгдээгчид халдлага болсноос хойш долоо хоногийн дараа ийн мэдэгдэж байгаа юм.
Саудын Арабын эрх баригчид Йеменээс бус, Ираны зүгээс халдлага хийсэн гэж үзэж байгаа ч Тегеран үүнийг үгүйсгэж, нотлох баримт шаардаж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )