Ази дахь газар нутгийн болон Дэлхийн хоёрдугаар дайны үед үйлдсэн гэмт хэрэгтэй холбоотой маргаанаас анхаарлыг холдуулах зүйл хэрэв байдаг бол тэр нь хямд үнэтэй газрын тос. Дэлхийн томоохон зах зээл болох Хятад, Энэтхэг, Япон, Өмнөд Солонгосыг багтаасан Ази тивд Саудын Арабын газрын тосны экспортын 70 хувь ногддог. Дэлхийн түүхий газрын тосны үнийг хөөргөхөд хүргээд буй Ойрх Дорнодын бүс нутагт үүсээд буй геополитикийн хурцадмал байдал Азийн улс орнуудад тодорхой нөлөө үзүүлж байна.
Саудын Арабын газрын тосны гол үйлдвэрүүдэд цохилтод өгсөнд Иран Улсыг буруутгаж буй АНУ-ын Ази дахь холбоотнууд болох Япон, Өмнөд Солонгос болон шинэ түнш Энэтхэг АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын хийх дараагийн алхмыг дэмжихээс өөр аргагүйд хүрэх нөхцөл байдалтай тулгарах магадлалтай. Хятад, Япон, Энэтхэг, Өмнөд Солонгосын засгийн газруудыг Саудын Арабын газрын тосны экспортоос хамаараалтай байдал нь нэгтгэж байгаа тул хямрал гүнзгийрэхээс зайлсхийхийг хүснэ гэж дэлхийн эрсдэлийн судалгааны компанийн Азийн судалгааны салбарын тэргүүн Миха Хриберник онцолжээ.
Түүний үзэж буйгаар, ойрын хэдэн долоо хоногт Өмнөд Солонгос, Япон улс эдийн засгийн ашиг сонирхол, холбоотны ашиг сонирхлыг тэнцвэржүүлэх чиглэлээр багагүй хүчин чармайлт гаргах бөгөөд Токио ч тэр, Сөүл ч тэр Ираны эсрэг хариу үйлдэл хийхээс болгоомжилно.
Азийн эдгээр дөрвөн хүчирхэг улс Саудын Араб, Ирантай харилцан тэнцвэртэй харилцааг хөгжүүлэхийг эрмэлздэг хэдий ч зөвхөн Хятад улс Ираны эсрэг тавьсан АНУ-ын хоригийг хатуу баримталдаггүй. Нэгэн үед Ираны түүхий газрын тосны хамгийн том импортлогч улс байсан Энэтхэг улс Тегеранаас авах газрын тосны хэмжээгээ аргагүй эрхэнд бууруулсан.
Эдгээр улс Саудын Арабын газрын тосны хямралын талаар албан ёсны байр сууриа илэрхийлэхээс хойрго хандаж байна. Энэ тал дээр хамгийн их идэвхтэй байгаа нь Хятад улс. БНХАУ-ын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чуньин Хятад улс аливаа сөргөлдөөн, хямрал газар авч, хурцатахын эсрэг зогсдог. Бүс нутагт үүсээд буй нөхцөл байдлыг хурцатгахад хүргэх аливаа үйлдэл хийхгүй байхыг холбогдох талуудыг уриалж байна гэж даваа гарагт мэдэгдэв.
ОЛОН УЛС ХЭРХЭН ХҮЛЭЭН АВАВ
Хэдийгээр Бээжингийн стратеги судлаачид АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын Ойрх Дорнодын чиглэлээр гаргаж буй хүчин чармайлт бүтэлгүйтэж буйг тус нутагт үүсээд буй нөхцөл байдал харуулж байна гэж итгэж буй ч Хятад улс Ойрх Дорнодод геополитикийн хурцадмал байдал гүнзгийрэхээс болгоомжилж байгаа төдийгүй асуудлыг шийдвэрлэх үүднээс талуудад яриа хэлэлцээ хийхэд нь зуучлах оролдлого хийнэ гэж БНХАУ-ын гадаад хэргийн яамны дэргэдэх Хятадын олон улс судлалын хүрээлэнгийн Ойрх Дорнод судлалын төвийн захирал Ли Гуофу үзэж байна. Тэрбээр АНУ удаан хугацааны туршид өөрийн талд баттай зогсохыг холбоотон улсуудаасаа шаардан шахалт үзүүлж, бусад улс орныг Ирантай тогтоосон аливаа бизнес харилцаагаа таслахыг шаардаж, заналхийлж байгаа гэж тодруулжээ.
Өмнөд Солонгосын хувьд тус улсын гадаад хэргийн яам Саудын Арабын газрын тосны гол объектууд руу халдлага үйлдсэн нь дэлхийн эрчим хүчний аюулгүй байдал, бүс нутгийн тогтвортой байдлыг эрсдэлд оруулж байна гэж мэдэгдсэн.
БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин яаралтай хурал зарлаж, газрын тосны нийлүүлэлт, дотоодын үнэд үзүүлэх нөлөөллийг багасгах үүргийг засгийн газартаа өгсөн байна.
Харин бүс нутгийн хоёр дах том эдийн засаг болох Япон улсад нөхцөл байдал арай өөр байна. Тус улсын гадаад хэргийн яам Саудын Арабын газрын тосны гол объектуудад хийсэн халдлагыг хатуу буруушааж, Япон улс Ойрх Дорнодын бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг тогтооход оролцох болно гэж мэдэгдсэн. Японы Ерөнхий сайд Абэ Шинзо Ормузын хоолойд эргийн харуул хийх ажиллагаанд нэгдэх АНУ-ын шахалтад хэдийн ороод байгаа бөгөөд энэ нь Абэг Японы энх тайванч үндсэн хуулийн эсрэг алхам хийх эрсдэлд оруулаад байгаа юм. Тус улсад явуулсан судалгаанаас үзвэл Японы олон нийтийн 57 хувь нь Ормузын хоолойд Японы цэрэг илгээхийн эсрэг буй тухай Киодо агентлаг мэдээлж байсан. Ираны хямралыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах Абэгийн өмнөх оролдлого үр дүнд хүрээгүй. Нөхцөл байдал тодорхой болох хүртэл Япон улсад ажиглагчийн байр сууринаас хандах нь зүйтэй гэж Японы их сургуулийн хүндэт профессор Казуо Такахаши үзэж байна.
Энэ үеэр Энэтхэгийн газрын тосны сайд Эр-Рияд газрын тосны нийлүүлэлтэд хомсдол үүсэхгүй гэж мэдэгдсэнийг иш татав. Энэ оны тавдугаар сард болсон сонгуульд ялалт байгуулсан тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди эдийн засгийн хүндрэлүүдтэй нүүр тулгараад буй учир газрын тосны үнийн огцом өсөлт түүнд хүнд цохилт болно. Энэтхэг улс түүхий газрын тосны хэрэгцээнийхээ 85 орчим хувийг импортоор хангадаг. Нийт импортын 18 хувийг Эр-Рияд бүрдүүлдэг байна. Тиймээс Энэтхэг улсын хувьд эдийн засгийн өсөлт нь огцом буурч буй энэ үед газрын тосны хямрал хүнд цохилт болно гэж Шинэ Дэлигийн судалгааны төвийн судлаач Кабир Танежа өгүүлжээ.
УРТ ХУГАЦАА
Удаан хугацаанд өдгөө үүсээд буй хямрал Япон, Өмнөд Солонгос болон Энэтхэг улсыг эрчим хүчний тогтвортой нийлүүлэлтийг хангах зорилгоор дэлхий дахинд стратегийн дэд бүтэц байгуулах Хятадын загвар рүү хөтлөх магадлал өндөр байна гэж Сингапур дах Стратеги судалгааны олон улсын хүрээлэнгийн ахлах судлаач Александер Нэйл үзэж байна. Түүний хэлснээр Зүүн Өмнөд Ази дах эдгээр улсын засгийн газарт алба хашиж буй хэн ч бай газрын тосны хамаарлаас ангижрах тухай бодно. Үүний стратегийн ганц шийдэл нь стратегийн дэд бүтэц юм гэж Хятад улс онцлох болно.
Сэтгэгдэл ( 1 )
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 33 756 86 5319