Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлаар хоёр тал тохиролцоонд хүрч чадахгүй тохиолдолд АНУ-ын засаг захиргаа Иранд дээд зэргийн дарамт шахалт үзүүлж, тус улсыг газрын тос экспортлох боломжгүй болгоход бэлэн байна гэж АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Эр-Рияд хотод болсон Саудын Араб, АНУ-ын хөрөнгө оруулалтын чуулга уулзалт дээр үг хэлэхдээ мэдэгджээ.
“Би Ирантай хэлэлцээр байгуулахыг хүсэж байна. Тохиролцоонд хүрч чадвал би баяртай байх бөгөөд бид танай бүс нутаг болон бүх дэлхийг аюулгүй болгоно. Ираныг цөмийн зэвсэгтэй болгохгүй тулд АНУ шаардлагатай бүх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Одоо тэдний сонголтыг харах үлдлээ. Бид Ираныг цэцэглэн хөгжсөн, аюулгүй, амжилттай улс болоосой хэмээн хүсэж байна” гэж Трамп онцлон тэмдэглэсэн байна.
“АНУ-тай дайсагнахгүй байх боломж Иранд байна. Өмнөх бүх сөргөлдөөнийг эцэс болгож, сайн сайхан, илүү тогтвортой дэлхийн төлөө түншлэлийн шинэ харилцаа тогтооход би бэлэн байна. Мөнхийн дайсан байдаг гэдэгт би хэзээ ч итгэж байгаагүй. Өмнө нь АНУ-тай байлдаж байсан зарим улс манай хамгийн сайн анд нөхөд болсон” гэж тэр онцолжээ.
Сэтгэгдэл ( 0 )