Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, байгалийн хийн нийт 14 орд илрүүлсэн тухай Саудын Арабын эрчим хүчний сайд, хунтайж Абделазиз бен Салман мэдэгджээ.
Тус улсын үндэсний газрын тосны “Saudi Aramco” компани газрын тосны зургаан шинэ орд, хоёр шинэ нөөц, байгалийн хийн хоёр шинэ орд болон дөрвөн шинэ нөөц илрүүлсэн байна. Эдгээр шинэ ордууд нь тус улсын эдийн засгийн хөгжлийн хил хязгаарыг тэлж, хаант улс нь дотоодын төдийгүй дэлхийн эрчим хүчний эрэлтийг ирэх олон арван жилд хангах чадвартай болохыг харуулж байна гэж хунтайж Абделазиз бен Салман онцолжээ.
Сэтгэгдэл ( 0 )