Израил Йемений “Ансар Аллах /хуситууд/” хөдөлгөөний эсрэг цэргийн ажиллагаа эхлүүлсэн тухай Израилын батлан хамгаалахын сайд Исраэль Кац мэдэгджээ.
Түүний хэлснээр, “Хар туг” ажиллагааны хүрээнд Израилын арми Ходейда, Ас-Салиф, Рас-Иса боомт, Рас-Катиб цахилгаан станц, хоёр жилийн өмнө хуситуудад эзлэгдэж, өдгөө Улаан тэнгис алан хядах ажиллагаанд ашиглагдаж буй Galaxy Leader хөлөг онгоцонд цохилт өгсөн байна. Кац мөн Йеменийг Ираны хувь заяа хүлээж буйг анхааруулжээ.
Сэтгэгдэл ( 0 )