Сүхбаатарын талбайд хаваржиж талбайн морьтонгууд нэр аваад байсан Ц.Мөнхбаяр тэргүүтэй Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн, Гал үндэстэн холбооны 50 гаруй морьтой жагсагчид өнөөдөр дахин төв талбайд гарч ирлээ. Тэд хоёр хоногийн өмнө Ерөнхий сайд С.Батболдтой биечлэн уулзах хүсэлт тавьсан аж. Гурван өдөр өнгөрөхөд ямар ч хариу өгөөгүй тул өнөөдөр Төрийн ордны зүг нум сумаар харваж, цонх хагалснаар барахгүй чулуу мод овоолон сүрийг үзүүллээ. Тус хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаяр маргааш ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг ОХУ-аас ирэх замд нь "барын базалт" гэгчээр барьж авахаар төлөвлөөд байгаа гэнэ. Учир юу гэвэл маргааш бар өдөр тохиож байгаа. Тэрээр “Гал үндэстэн” болон Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний жагсагчид бүтэн хоёр сар буюу жар хоногийн турш Сүхбаатарын талбайд гэр барьж, хэлэлцүүлэг явуулж, удаа дараа шаардах бичиг өгч байсан. Маргааш ерөнхийлөгчийг уулзахгүй бол орон нутаг чөлөөлөх арга хэмжээ авна. Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа 2000 гаруй уул уурхайн компанид бүгдэд тулган шаардалт тавих бөгөөд хэрвээ үйл ажиллагаагаа зогсоохгүй бол нум сум, лоом, жоотуу гээд байгаа бүхнээ хэрэглэж хүч үзнэ" гэдгээ ч нуусангүй. Уг нь овоо үр дүнтэй айлчлаад ирж яваа ерөнхийлөгч маань маргааш “Гал үндэстэн” холбооныхны барын базалттай яаж тулахыг харах л үлдлээ.
Б.Эрдэнэ.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )