Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсны дагуу УИХ дахь МАН-ын бүлгээс Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Г.Баясгаланг нэр дэвшүүлэхээр болжээ. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Ганзоригийг УИХ-аас томилж байсан бөгөөд орны гишүүнийг мөн УИХ-аас томилох учиртай юм.
Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд нэр дэвшигч Г.Баясгалангийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Г.Баясгалан бол мэргэжлийн хүн. Энэ системд олон жил ажилласан. Үндсэн хуулийн Цэцэд нэр дэвшүүлэх боломжтой гэж бүлгийн гишүүд дэмжсэн” гэсэн тайлбар хийлээ.
Гунгаа БАЯСГАЛАН
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1981 онд Баянхонгор аймгийн 10 жилийн нэгдүгээр дунд сургууль
1986 онд ОХУ-ын Москвагийн их сургууль
1998 онд БНЭУ-ын Делигийн их сургуулийг тус тус төгссөн. Хуульч мэргэжилтэй, Хууль зүйн магистр зэрэгтэй. Орос, Англи хэлтэй.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1986-1991 онд Баянхонгор аймгийн прокурорын газарт мөрдөн байцаагч, хяналтын прокурор, туслах прокурор,
1991-1999 онд Улсын ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор, газрын дарга, зөвлөх,
1999-2001 онд Хууль зүйн яаманд газрын дарга, Төрийн нарийн бичгийн дарга,
2001-2006 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх,
2006-2012 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга,
2012-2014 онд 'Партнерс форэвэр' ХХК-ын захирал,
2014-2016 онд МАН-ын даргын зөвлөх,
2016-2018 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга,
2018 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Энэ хүн албан тушаалд дуртай юм уу өөр хүн байдаггүй юм уу