Г.Баясгаланг Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томиллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 06

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв. УИХ-аас нэр дэвшүүлж томилсон Б.Ганзоригийн бүрэн эрхийн хугацааг дуусгавар болсон тул цэцийн гишүүнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Г.Баясгаланг томилохоор нэр дэвшүүлсэнийг УИХ-ын гишүүд 78.3 хувийн саналаар дэмжлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан ХЗД-ийн сайд Ц.Нямдорж “Энэ хүнийг би хоёр удаа Төрийн нарийн бичгээр ажиллуулсан. Миний ажиллуулсан боловсон хүчин дээшээ яваад байдаг юм шүү. Г.Баясгалан нэгдүгээрт, Үндсэн хуульд үнэнч байгаарай. Хоёрдугаарт, зарчимд үнэнч байгаарай. Гуравдугаарт, мэргэжилдээ үнэнч байгаарай. Зарим хүн өндөр албан тушаалд очихоороо зангаа өөрчлөөд, зарчмаа өөрчлөөд явчихдаг зовлон дундуур би туулж гарсан. С.Зоригийн хэргийг эрүүдэн шүүх замаар шийдсэн олон миний дэргэд байсан нь үнэн. Тэр хүмүүсийг ойлгуулж, ухааруулах гээд хичээсэн” хэмээн байр сууриа илэрхийлэв.

Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилогдсон Гунгаагийн Баясгалан нь 1986 онд ОХУ-ын Москвагийн их сургууль, 1998 онд БНЭУ-ын Делигийн их сургуулийг тус тус төгссөн. Хуульч мэргэжилтэй, хууль зүйн магистр зэрэгтэй. Тэрбээр 1986-1991 онд Баянхонгор аймгийн прокурорын газарт мөрдөн байцаагч, хяналтын прокурор, туслах прокурор, 1991-1999 онд Улсын ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор, газрын дарга, зөвлөх, 1999-2001 онд Хууль зүйн яаманд газрын дарга, Төрийн нарийн бичгийн дарга, 2001-2006 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх, 2006-2012 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2012-2014 онд “Партнерс форэвэр” ХХК-ийн захирал, 2014-2016 онд МАН-ын даргын зөвлөхөөр тус тус ажиллажээ. Улмаар 2016-2018 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2018 оны наймдугаар сард Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргаар томилогдон ажиллаж байв.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(156.0.214.18) 2019 оны 06 сарын 06

Та зээл авах шаардлагатай, гэхдээ танаас асууж буй банк, санхүүгийн байгууллагаас татгалздаг таны сарын орлого, хэт их хүүгийн түвшинд тохиромжгүй нөхцөл байдал. Та зээл авахыг хүсч байна   Таны хэрэгцээг дэмжих. Ямар ч асуудал байхгүй. Санхүүгийн ямар ч нөхцөл байдалд би танд зээл олгож байна Зээл, Худалдааны зээл, Олон улсын зээл, Хувийн зээл, Онцгой Зээл, Боловсролын Зээл зэрэг олон компаниудад зээл олгодог. Чи үнэхээр хэрэгтэй байна Холбогдох Имэйл: matildalecoustre@gmail.com whatsapp: 0022 995 414 913

0  |  0
Баатарван (103.229.123.155) 2019 оны 06 сарын 06

Энэ хужаа ямар их цойлж байна аа жорлонгийнхоо нүхэнд унах гэж байгаа юм

0  |  0
Top