“WikiLeaks” сайтаас АНУ Жулиан Ассанжийг дахин буруутгах үндэслэлээ бэлтгэж байгаа талаар мэдээлжээ. “АНУ-ын Хуульзүйн яам “WikiLeaks” сайтыг үндэслэгч Жулиан Ассанжийн эсрэг дахин буруутгах шалтгаан хайж байна” гэж тус сайтын “Твиттер”-т мэдээлсэн байна.
АНУ саяхан Ассанжийг нэмж 17 зүйл ангиар буруутгасан билээ. Түүнд 175 хүртэлх жилийн хорих ял оноож магадгүй болоод байгаа юм. Түүнчлэн НҮБ-ын Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий харьцаж, шийтгэх асуудлаарх тусгай илтгэгч Нилс Мелцер Жулиан Ассанжийг эрүүддэг байсан гэж мэдэгдсэн. Ассанжид сэтгэл зүйн эрүү шүүлт тулгадаг байсныг илчлэх бүх шинж тэмдэг илэрч байгааг тэрбээр хэлжээ.
Мөн “WikiLeaks” “Твиттер”-тээ “Ассанжийн биеийн байдал эрс муудаж байгаа. Тэр долоо долоо хоногийн дотор маш их эцэж турж, биеийн байдлаасаа болоод хэвийн ярьж чадахгүй байсан” гэж жиргэжээ.
Сэтгэгдэл ( 1 )
эвий эвий. Том гүрэн ч өөрийнхөө санасандаа яаж ийж байгаад хүрэх юмаа.